Дархан-Уул аймагт анх удаа Lider дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт анх удаа Lider дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг хийлээ

/2024.03.12/: Азийн хөгжлийн банк, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Аймаг хотын ус зайлуулах дэд бүтцийн төлөвлөлт, үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах” төслийн хүрээнд өндөр нарийвчлалтай төхөөрөмж буюу LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг анх удаа Дархан-Уул аймагт хийлээ.

Хоёр сарын хугацаанд хийгдсэн тус хэмжилт судалгааны үр дүнг өнөөдөр талууд хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга замаа тодорхойлсон юм.

Дархан-Уул аймаг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2021-2023 онд аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 5813м урт үерийн даланг 5.5 тэр бум төгрөгөөр сэргээж, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхүүдийг эрсдэлээс сэргийлсэн байна. Гэхдээ цаашид байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг боломжит хэмжээнд урьдчилан тооцоолж, техник технолгийн дэвшлийг зөв ашигласнаар эрсдэлийн менежментийг оновчтой үнэлж, удирдах боломжтойг энэ үеэр онцолсон юм.

No photo description available.

LIDER дрон нь 15 см орчим өндөр нарийвчлалтай, м орчим орон зайн нарийвчлалтай том талбайн гадаргуугийн өндрийн зураглал боловсруулдаг, мэдээллийг түргэн шуурхай цуглуулах боломжтой бөгөөд европын 20 орчим оронд өргөн ашиглагддаг байна.

Эх сурвалж: ОБЕГ

“Боомтын сэргэлт үндэсний форум 2024” гуравдугаар сарын 25, 26-нд болно
“Боомтын сэргэлт үндэсний форум 2024” гуравдугаар сарын 25, 26-нд болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.