LIDAR технологийн туршилтын төслийг өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

LIDAR технологийн туршилтын төслийг өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлжээ

/2024.03.12/: Дархан-Уул аймагт үерийн эрсдэлийн загварчлал, судалгаанд зориулсан өндөр нарийвчлалтай дижитал өндөршлийн мэдээлэл боловсруулах дронд суурилсан LIDAR технологийн туршилтын төслийг өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлж, хаалтын семинарыг зохион байгууллаа.

Туршилтыг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, ОБЕГ, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

Тус технологийг ашиглан цаашид хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Орхон аймгийн төв болон бусад эрсдэл ихтэй аймагт үерээс хамгаалах, төлөвлөлтийг оновчтой болгон бэхжүүлэх зорилгоор үнэлгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал“ үндэсний II чуулган болно
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал“ үндэсний II чуулган болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.