/2024.03.12/: Кремль Ромын пап Францисын Украин дахь дайныг зогсоох яриа хэлэлцээг уриалсныг "зөв шийдвэр" гэж мэдэгдсэн бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга "бууж өгөх" тухай ярих цаг болоогүй гэж мэдэгджээ.
Ромын пап Франциск өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа Украин гурав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээ хийх "бууж өгөх эр зориг"-той байх ёстой гэж мэдэгджээ.
Орос тулалдааны талбарт ялалт байгуулж байхад барууны орнууд Украиныг хэрхэн дэмжих талаар хэлэлцэж байна. Хэрэв Дональд Трамп 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялбал АНУ-ын бодлогод эрс өөрчлөлт гарах төлөвтэй байна.
Песков Барууныхан Орост "стратегийн ялагдал" учруулна гэж бодож байгаа нь "хамгийн гүн ташаа ойлголт" гэж хэлээд "болж буй үйл явдлууд ялангуяа тулалдааны талбарт ОХУ ялж байгаа нь үүний тод нотолгоо юм" гэв.
"Бууж өгөх тухай ярих цаг биш": Столтенберг
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, Украиныг тусгаар тогтносон улс хэвээр хадгалах хэлэлцээрийг Путин тулааны талбарт ялалт байгуулахгүй гэдгээ ухаарсан үед л хийнэ гэв.
Одоо цагаан тугийн тухай ярих цаг биш гэсэн үг үү гэсэн асуултад тэрээр “Украинчууд бууж өгөх тухай ярих цаг биш. Энэ нь украинчуудын хувьд эмгэнэл болох болно."
"Энэ нь бид бүгдэд аюултай байх болно. Учир нь тэд цэргийн хүч хэрэглэж, олон мянган хүний амийг хөнөөж, өөр улс руу довтлохдоо хүссэн зүйлээ авдаг гэдгийг баталсан хэрэг болно” гэв.
Эх сурвалж: Aljazeera