/2024.03.12/: “Дэлхийн Усны өдөр”-ийг тохиолдуулан "Гүнээсээ хайрлая" шилдэг шийдлийг олох уралдааныг энэ жилээс эхлүүлж байна.
Монгол орны усны нөөцийг хамгаалах, зүй зохистой хэмнэлттэй ашиглах, бохирдол, хомсдолоос сэргийлэх, нөхөн сэргээх бодитой арга хэмжээг хэрэгжүүлж буй иргэн, судлаач, аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах, олон нийтэд усны зохистой хэрэглээ, зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх, шилдэг шийдлүүдийг танилцуулна.
"Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдэл шалгаруулах уралдаан дараах төрлөөр явагдана.
ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:
Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүргэсэн;
ШИЛДЭГ ИРГЭН:
Усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага нэвтрүүлсэн;
ШИЛДЭГ СУДЛААЧ, СУДАЛГААНЫ БАГ:
Сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан ШИЙДЭЛ-ийг шалгаруулна.
Материалыг гуравдугаар сарын 15-ны дотор https://form.jotform.com/240550556810452 холбоосоор өгнө үү.
Ерөнхий зохион байгуулагч: УСНЫ ГАЗАР
Хамтран зохион байгуулагч: Oyu Tolgoi, Монголын Гидрогеологичдын Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Эх сурвалж: БОАЖЯ