Герман улсад манай улсын жолооны үнэмлэхийг зөвшөөрнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Герман улсад манай улсын жолооны үнэмлэхийг зөвшөөрнө

/2024.03.05/: ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, Тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлснийг хүргэж байна.

Тэрбээр, Өнөөдөр ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, Тээврийн сайд, хуучны танил ноён Фолькер Виссинг Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн сайд миний урилгаар Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ.

Герман бол Евро стандартын эх нутаг.

Манай улсын гуравдагч хөршийн хувьд тус улстай 50 жилийн түүхтэй дипломат харилцаагаа өргөжүүлэхэд ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАР ГҮҮР НЬ болно.

Тэр ч утгаараа саяхан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулагдсан

  • Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг ойрын үед ажил хэрэг болгож тээвэрлэлтийг эхлүүлэх
  • ХБНГУ-ын Франкфуртээс гадна Берлиний нислэг сэргээн, Мюнхен хот руу нислэг үйлддэг болж хоёр талын нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх
  • Хоёр улсын жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх
  • Авто замын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, Германд бэлтгэж буй инженер техникийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх
  • Төмөр зам, авто замын салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах
  • Зам тээврийн салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо гэжээ.
ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байна
ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.