ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байна

/2024.03.05/: ЗТХ-ийн сайд Сандагийн Бямбацогтын урилгаар ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Энэхүү төрийн айлчлалын үеэр “Авто замаар зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг байгуулсан.

Тэгвэл энэхүү айлчлал ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад төрийн айлчлал хийгдсэний дараа хийгдэж буй томоохон арга хэмжээ болж байна.

Өнөөдөр талууд Зам, тээврийн хөгжлийн яаманд хоёр талын албан ёсны уулзалт хийж, Төрийн ордонд өргөтгөсөн уулзалтаа эхлүүллээ.

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Холбооны Цахим хөгжил, тээврийн сайд ноён Др.Фолькер Виссинг, Бундестагийн гишүүн хатагтай Изабель Кадемартори, Бундестагийн гишүүн ноён Валентин Абель болон Холбооны Цахим хөгжил, тээврийн яамны албан тушаалтнууд, Холбооны Автозамын газар, Холбооны логистик, хөдөлгөөний газрын холбогдох албан тушаалтан болон мэргэжлийн холбоод хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь манай хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж буйн тод илрэл хэмээн талууд үзэж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих шаардлагатай
Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих шаардлагатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.