Баянхонгор аймагт цэцэрлэгийн уурын зуух дэлбэрсний улмаас нэг хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхонгор аймагт цэцэрлэгийн уурын зуух дэлбэрсний улмаас нэг хүн амиа алджээ

/2024.03.01/: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух Нам даралтын зуух дэлбэрч, 1 хүн өртсөн тухай дуудлагыг өчигдөр өдрийн 16:03 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй 1 давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж уурын зуухны ээлжийн галч Н 39 настай, эрэгтэй өртөж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

MuseumWeek2024: Өнөөдрөөс эхлэн 7 хоног бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ
MuseumWeek2024: Өнөөдрөөс эхлэн 7 хоног бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ
 
Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.