Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

May be an image of 7 people, people studying and text

/2024.02.29/: “Хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцах, хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах удирдамж”-ийн дагуу уулзалт, хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарбаясгалан, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төвийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан албан тушаалтан болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд оролцов.

May be an image of 12 people, clarinet and text

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022-2023 онд боловсруулж батлуулсан, өргөн мэдүүлсэн болон энэ онд боловсруулж буй хууль, хуулийн төслүүдийн хүрээнд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тусгагдсан зохицуулалт, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө, эцэг эхийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил, сайн жишиг, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн онцлох үйл ажиллагаануудыг танилцууллаа. Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн асуултад холбогдох байгууллагын албан хаагчид хариулт өглөө.

УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл танилцуулсан бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах нь чухал болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.

Эх сурвалж: ХЗДХЯ

Анх удаа ижил хүйстэн бөгтөр халимны зургийг авчээ
Анх удаа ижил хүйстэн бөгтөр халимны зургийг авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.