Анх удаа ижил хүйстэн бөгтөр халимны зургийг авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анх удаа ижил хүйстэн бөгтөр халимны зургийг авчээ

These two male humpback whales were observed mating in 2022. The bottom whale, however, was emaciated and covered in whale lice, according to researchers.

/2024.02.29/: Бөгтөр халимнууд анх удаа бэлгийн харьцаанд орж байгаа зургийг авсан бөгөөд энэ чухал мөч нь бүр ч сонирхолтой үйл явдлын гэрч болжээ.

Учир нь эдгээр хоёр халим нь хоёул эрэгчин байсан аж.

Бөгтөр халимны талаар олон арван жил судалгаа хийсэн ч хоёр эрэгчин халим бэлгийн харилцаанд орж байгаа зургийг өмнө нь авч байсан удаагүй юм.

2022 оны нэгдүгээр сард Мауи арлын баруун хэсэгт орших усанд хоёр халим ойртож, хөлөг онгоцноос 3-5 метрийн гүнд бэлгийн харьцаанд орохоосоо өмнө завийг тойрон эргэлдэж байжээ.

Хоёр халим хоёулаа эрэгтэй байгааг анзаарсан Лайл Кранничфельд, Бранди Романо нар уг үйл явдлыг гэрэл зургаар баталгаажуулахыг хүссэн бөгөөд авсан гэрэл зургууд нь ижил хүйстэн бөгтөр халимнуувын зан авирыг харуулсан анхны нотолгоо, мөн уг төрөлд сексийн анхны харагдац болж чадсан юм.

Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа нь амьтны ертөнцөд түгээмэл байдаг бөгөөд далайн гахай, орка халимны дунд ажиглагдаж байсан боловч бөгтөр халимны хооронд урьд өмнө хэзээ ч байгаагүй аж.

Эх сурвалж: Theguardian

ШУУД: УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
ШУУД: УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
 
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.