Сургуулийн автобус мөргөсөн осол бүртгэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн автобус мөргөсөн осол бүртгэгджээ

/2024.02.21/: Өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 20-ны 19:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд сургуулийн автобус мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, T.rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасныг тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Өнөөдөр багавтар үүлтэй,  хэмийн хүйтэн байна
-Өнөөдөр багавтар үүлтэй, хэмийн хүйтэн байна
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.