“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд дижитал технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд дижитал технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ

/2024.02.20/: Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг - 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.

Өнөөдөр “Ухаалаг засаг 2” төслийн танилцуулгыг хийж, уг төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хувьд 3 зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

  1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ.
  2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна.
  3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд:

  • Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.
  • Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.
  • Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.
  • Дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж: ЦХХХЯ

Солонгосын баатар байсан пастор өсвөр насны дүрвэгсдийг хүчирхийлсэн хэргээр шоронд хоригдлоо
Солонгосын баатар байсан пастор өсвөр насны дүрвэгсдийг хүчирхийлсэн хэргээр шоронд хоригдлоо
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.