/2024.02.20/: Хойд Солонгосоос дүрвэгчдийг аюулгүй газар оргоход тусалдаг баатар хэмээн өргөмжлөгдөж байсан Өмнөд Солонгосын пастор насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шоронд хоригджээ.
Сөүл хотын төв дүүргийн шүүхээс Чун Ги Воныг өнгөрсөн долоо хоногт 2016-2023 оны хооронд Хойд Солонгосын дүрвэгсэд эсвэл дүрвэгсдийн хүүхдүүд болох зургаан өсвөр насны хохирогчийг хүчирхийлсэн хэргээр таван жилийн хорих ял оноолоо.
Шүүгч Чуныг сургуулийн захирал байхдаа өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийлсэн гэв.
Чун нь 1999 оноос хойш 1000 гаруй дүрвэгсдэд Сөүлд хүрэхэд тусалсан гэх Дурихана христийн тусламжийн байгууллагыг толгойлж байсан аж. Тус байгууллагын цахим хуудсанд дурдсанаар, тус байгууллага Хойд Солонгосын хүүхдүүдэд "Христийн шашныг сургах" дотуур байр ажиллуулдаг байна.
Эх сурвалж: CNN