Хашаандаа мод сөөг тарьж ургуулдаг 50 айл өрхөд дэмжлэг үзүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хашаандаа мод сөөг тарьж ургуулдаг 50 айл өрхөд дэмжлэг үзүүлнэ

/2024.02.19/: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, дэмжих зорилгоор Ойн газраас “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарлаж байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Дараах зорилт, үйл ажиллагааны хүрээнд төсөл сонгон шалгаруулна.

  • Хашаандаа мод тарьж ургуулсан туршлагатай, цаашид мод бут сөөгийн тарьц суулгац ургуулах сонирхолтой байх;
  • Өөрийн амьдарч буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах талаар мэдээ мэдээллийг өгөх;
  • Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулах;

Уг төслөөс нийт 50 айл өрхийг сонгон шалгаруулна. Шалгарсан 1 айл өрхөд дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:

  • 4x8 хэмжээтэй (32м2 ) хүлэмж – 1 ширхэг
  • Хүлэмжид тарих мод сөөгийн үр
  • Сургалт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Дэмжлэг хүссэн өргөдлийг, төслийн хамт ирүүлэх:

Төсөлд дараах шаардлагыг тавина. Үүнд:

  • Төслийн зорилт зорилгод нийцсэн байх;
  • Үр ашигтай байх;
  • 0,07 га өмчилсөн газартай байх;
  • Хашаандаа тарьсан мод, бутыг арчилж хамгаалах, ургуулж байсан туршлагатай байх;
  • Өмчилсөн газарт хүлэмж байршуулах зай талбайтай байх; (4x8 хэмжээтэй хүлэмж)
  • Тухайн айл өрх нь тодорхой хэмжээнд мод, бут хашаандаа тарьсан байх;
  • Гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж ургуулах арчлах талаар мэдээлэл өгөх; (30-аас доошгүй айл өрх)
  • Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулсан байх (10-аас доошгүй айл өрх)

ХАМРАХ ХҮРЭЭ:

Хашаандаа мод тарьж, ургуулах хүсэл сонирхолтой Улаанбаатар хотын 9 дүүргийн айл өрх хамрагдана.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХАЯГ:

Хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хороонд бүртгүүлнэ.

Хаяг: 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

ХОЛБОО БАРИХ ХАЯГ, ЛАВЛАХ УТАС: 51-264447; 77111178

Хандивын барилдаан зохион байгуулна
Хандивын барилдаан зохион байгуулна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.