С.АМАРСАЙХАН: Цаг агаарын мэдээллийг нарийвчилж гаргах хоёр станцыг шинээр байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.АМАРСАЙХАН: Цаг агаарын мэдээллийг нарийвчилж гаргах хоёр станцыг шинээр байгуулна

/2024.02.16/: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдэээлэл хийж байна.

Тэрбээр, Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:

  1. Малын тэжээл, хужир болон бусад импортын бүтээгдэхүүнүүдийн татварыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар боллоо. Ирэх долоо хоногт өргөн барина.
  2. Аймаг, орон нутагт зам харгуй гаргах. Өөрөөр хэлбэл сум, багийн хооронд шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэхэд шаардлагатай замуудыг гаргахтай холбоотой шатахууны зардлыг шийдвэрлэлээ.
  3. Сум, багууд руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхтэй холбоотой ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдаар ахлуулан зохион байгуулж байна.
  4. Малын сэг, зэмийг устгах, үүнтэй холбоотой ариутгал, халдваргүйтгэлийн зохион байгуулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэлээ.
  5. Отроор яваа болон малчдад хүнсний бараа бүтээгдэхүүнүүд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болох эмийн багцыг шийдвэрлэсэн.
  6. Нийслэлийн хэмжээнд үүсч болзошгүй шар усны үер, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн зардлыг Засгийн газрын хуралдаанд ирэх долоо хоногт танилцуулж шийдвэрлэх.
  7. Сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх автомашинуудыг шийдвэрлэх гэх мэт 21,5 тэрбум төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнээс гадна Цаг уур, орчны шинжилгээний газрын чадавхийг илүү сайжруулах цаг уурын урьдчилсан мэдээ мэдээллийг нарийвчилж гаргадаг радарын системийн өргөтгөлийг хийхтэй холбоотой 2 станцыг байгуулах хөрөнгийг шийдвэрлэлээ.

ШУУД: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо