Орос улс Эстонийн Ерөнхий сайдад эрүүгийн хэрэг үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос улс Эстонийн Ерөнхий сайдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Estonian Prime Minister Kaja Kallas said the move was unsurprising and proof that she is “doing the right thing” by supporting Ukraine in its war against Russia.

/2024.01.14/: ОХУ-ын эрх баригчид мягмар гарагт Эстонийн Ерөнхий сайд Кажа Калласт урьд хожид байгаагүй төрлөөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Кремль Каллас, Эстонийн Төрийн нарийн бичгийн дарга Таймар Петеркоп, Литвийн Соёлын сайд Симонас Кайрис нарыг Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө дурсгалыг устгасан, гэмтээсэн гэж буруутгасан гэж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй утсаар ярихдаа буруутгаж буйг нотолсон боловч уг гэмт хэрэг хэзээ үйлдсэн талаар тодруулаагүй байна.

Бараг хоёр жилийн өмнө Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараахан Каллас Эстони улс Зөвлөлтийн үеийн бүх дурсгалыг нийтийн эзэмшлийн талбайгаас устгана гэж мэдэгдэж байсан юм.

Каллас нь Оросын засгийн газраас ОХУ-ын Дотоод хэргийн яамны эрэн сурвалжлах жагсаалтад орсон анхны төрийн тэргүүн боллоо. Гэсэн хэдий ч энэ алхам нь бэлгэдлийн шинж чанартай байж магадгүй юм.

Мягмар гарагт Каллас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлэхдээ, энэхүү асуудлыг тийм ч гайхаад байхаар зүйл биш гэсэн юм.

Мөн тэрээр "Түүхийн туршид Орос улс хэлмэгдүүлэлтээ хууль сахиулах байгууллагуудын ард нуун дарагдуулж хийж ирсэн" гээд өөрийн эмээ болон ээжийг нь КГБ-аас баривчлах тушаал гарган Сибирьт цөллөгт явуулсан тухай дурссан байна.

"Кремль энэхүү алхамаар намайг болон бусдыг дуугүй болгоно гэж найдаж байгаа байх. Гэхдээ би харин ч Украинд хүчтэй дэмжлэг үзүүлэх болно” гэв.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Эстони улс 2004 онд Европын холбоонд элсэж, НАТО-д элссэн юм.

Эх сурвалж: CNN

Цасны нурангид дарагдсан иргэнийг эсэн мэнд олжээ
Цасны нурангид дарагдсан иргэнийг эсэн мэнд олжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.