Хөвсгөл нуурт автомашинд хяналт тавих байнгын пост ажиллуулж эхэлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурт автомашинд хяналт тавих байнгын пост ажиллуулж эхэлжээ

/2024.02.14/: Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргахаас гадна нэмж живүүлэхгүй, эрсдэл үүсгэхгүй байх дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой.

БОАЖ-ын сайд Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах комиссын дарга бөгөөд тус ажлын хувиар Хөвсгөл нуурт байнгын постуудыг байлгах, санхүү хөрөнгө оруулалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон Ханх сумын засаг даргын тамгын газартай хамтран ажиллуулах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр гаргасан байна.

2023 онд Хөвсгөл нуурт живсэн 35.7 тонн шатахуун, түлш бүхий автомашин, чиргүүл, трактор, завийг татан гаргасан билээ. Хэрвээ тус шатахуун, түлш асгарсан бол нийт 29км2 газар нутагтай тэнцэх хэмжээний бохирдлыг шууд үүсгэх байсан аж.

Эх сурвалж: БОАЖЯ

Засгийн газрын хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар хэлэлцэж байна
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.