Өнөөдөр багавтар үүлтэй, 13-15 хэмийн хүйтэн байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 13-15 хэмийн хүйтэн байна

2024 оны 02-р сарын 14-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13...-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15...-17 градус хүйтэн байна.

Хийдүүдэд Х Богдын шүтээн дүрийг залахаар болжээ
Хийдүүдэд Х Богдын шүтээн дүрийг залахаар болжээ
 
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.