Монголын мөсөнд авиралтын дөрвөн тамирчин ДАШТ-д өрсөлдөнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын мөсөнд авиралтын дөрвөн тамирчин ДАШТ-д өрсөлдөнө

/2024.02.13/: Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэднээс Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн удаагүй бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнийг Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар дасгалжуулжээ.

Эх сурвалж: БТСУХ

22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн байна
22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.