/2024.02.13/: Дэлхийн хамгийн том, бас үнэ цэнэтэй крипто бол биткойн юм. Түүний үнэ 2 жилийн өмнө 69 долларын ханшаар худалдаалагдаж байсан ч ханш нь ердөө 16000 доллар болтлоо унасан юм.
Биткойны ханшийг дагаж алткойнуудын ханш шалдаа буутал унаж Etherium, XRP, ADA зэрэг томоохон алткойнууд ч мөн адил унасан юм.
Саяхан Биткойны ETF батлагдсан бөгөөд ETF-ээр дамжин орж ирж буй хөрөнгө оруулагчдын урсгалын ачаар ийнхүү тууштай өсөх боломжийг олгосон гэж шинжээчид үзэж байна.
Өчигдөр Биткойны ханш 50300 доллар хүрсэн бөгөөд 24 цагийн дотор 3,7 хувиар, 7 хоногийн дотор 17,7 хувиар өслөө.
Гэвч энэхүү өсөлт Биткоин болон Этериум гэх хоёр том криптод мэдрэгдэж байгаа бөгөөд дээр дурдагдсан алткоины томоохон төлөөллүүд одоог болтол мэдэгдэхүйц өсөлт үзүүлж чадаагүй л байна.