Израилын агаарын довтолгооны улмаас Рафах хотод 100 гаруй хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израилын агаарын довтолгооны улмаас Рафах хотод 100 гаруй хүн амиа алджээ

Smoke billows during Israeli bombardment over Rafah in the southern Gaza Strip on February 12, 2024.

/2024.02.13/: Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, даваа гарагийн шөнө Израилын агаарын довтолгоо Рафах хотын олон цэгт "маш хүчтэй" цохилт өгсний улмаас олон арван хүн, тэр дундаа хүүхдүүд амь үрэгджээ.

Даваа гарагийн үүрээр байлдааны онгоцууд хотыг онилж, нисдэг тэрэгнүүд хилийн бүсэд пулемётоор буудсан байна.

ХАМАС-ын хяналтад байдаг Газын эрүүл мэндийн яам 94 хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Эрүүл мэндийн яам зөвхөн цогцсыг олж тогтоосны дараа амиа алдагсдын тоог шинэчилдэг тул зөрүүтэй байх магадлалтай. Хоёр бүлэг энэ тоо өсөх магадлалтайг анхааруулж, хүмүүс нурангин дор дарагдсан хэвээр байгаа гэж мэдэгдэв.

Рафах хотын захиргаанаас өчигдөр хийсэн мэдэгдэлд, довтолгоонд лалын сүм, арав орчим байшин аөртсөн гэв.

A satellite image from Maxar Technologies shows Rafah, Gaza, on February 3, 2024.

Израилын арми Рафах хотын Шабура дүүрэгт хэд хэдэн удаа цохилт өгч, барьцаалагдсан Израилийн хоёр иргэнийг "тусгай ажиллагаа"-аар аварсан гэж мэдэгдэв.

Израилын Батлан хамгаалах хүчин, Израилын Аюулгүй байдлын агентлаг Шин Бет болон цагдаа нар хамтарсан мэдэгдэлдээ барьцаанд байгаа хүмүүсийг 60 настай Фернандо Саймон Марман, 70 настай Луис Хар нар болохыг тогтоосон тухай мөн мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн амиа алджээ
Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн амиа алджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.