Улсын дугааргүй автомашинаар хүн мөргөөд зугтсан жолоочийг шуурхай олж тогтоожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын дугааргүй автомашинаар хүн мөргөөд зугтсан жолоочийг шуурхай олж тогтоожээ

/2024.02.08/: Цагдаагийн байгууллагад өчигдөр оройн 20 цаг 55 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн туслах зам дээр улсын дугаар тодорхойгүй суудлын тээврийн хэрэгсэл хүн мөргөөд зугтсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж холбогдогчийг олж тогтоосон байна.

Урьдчилсан байдлаар явган зорчигч нь 1,75 хувийн согтолттой замын зорчих хэсэг рүү орсон байж болзошгүй асуудлыг шалгаж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч Та:

Ослын талаар Цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослын газрыг орхиж явахгүй байх;

Явганаар хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсэг дээр зогсохгүй, саатахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй үедээ зам хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо