Гүүрэн гарцуудын лифтийг ажиллуулах, хог ачилтыг нэмэгдүүлэхийг даалгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүүрэн гарцуудын лифтийг ажиллуулах, хог ачилтыг нэмэгдүүлэхийг даалгалаа

/2024.02.08/: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 14 хоног тутам болдог шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр:

Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний зохион байгуулалтын явцын мэдээллийг хэлэлцэж, дүүргүүдийн удирдлагуудад зөвхөн цагаан сарыг угтсан биш цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж хэвших ажлуудыг зохион байгуулж ажиллах үүрэг чиглэл өглөө. Мөн Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлуудыг хэлэлцэж, холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

Үүнд:

1. Инженерийн хангамжийн чиглэлээр

  • Хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/10 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, цагаан сарын амралтын өдрүүдэд Инженер хангамжийн байгууллагууд, Хувийн орон сууцны конторуудад хариуцлагатай жижүүр, диспетчерийн алба, шуурхай бригадын бэлэн байдлыг хангаж ажиллах;
  • Гүүрэн гарцуудын лифтүүдэд үзлэг явуулж, баярын өдрүүдэд хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангах;
  • Баярын өдрүүдэд гэр хороолол чиглэлд хөдөлгөөний урсгал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зохицуулалт хийх;
  • Хайс хашлаганы эвдрэл гэмтлийг засварлах, бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар агаарын бохирдлын төлбөр авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг дүүргүүдэд захирамжаар байгуулах;
  • Нийтийн тээврийн замналын зогсоолын стандартын хүрээнд Автобусны буудлуудад үзлэг тооллого явуулах Ажлын хэсгийг захирамжаар байгуулж, бэлтгэл ажлыг хангах;

2. Хог, хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр

  • Сар шинийн баярын өдрүүдэд хогны давтамжийг нэмэгдүүлэх, хог ил задгай үүсдэг цэгүүд, хамгийн их санал гомдол ирдэг байршлуудад зохицуулалт хийж, ачилт тээвэрлэлтийг 2 дахин нэмэгдүүлэх;
  • Тохижилт бүтээн байгуулалтын жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын томоохон бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө мэдээллийг ирүүлэх;
  • “НЭГ ХОТ НЭГ ГЭР БҮЛ” чэлленжийг дүүргүүд, харьяа газрууд дэмжиж, ААНБ, СӨХ, айл өрхүүдийг орчны хог, цасаа цэвэрлэх уриалга, нөлөөллийн ажлыг дүүрэг бүртээ өргөжүүлэх, олон нийтэд хүргэх;

3. Хүнс худалдаа үйлчилгээний чиглэлээр

  • Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрхийг Дүүргүүдэд шилжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн нэгж албадын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах;
ВИДЕО: ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
ВИДЕО: ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.