2024 оны эхний нэг сарын байдлаар ослын улмаас 22 хүн амиа алдаж, 26 хүн гэмтжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 оны эхний нэг сарын байдлаар ослын улмаас 22 хүн амиа алдаж, 26 хүн гэмтжээ

/2024.02.08/: Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 392 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1095 хүний амь нас, 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин 22 хүн нас барж, 26 хүн бэртэж, гэмтэж, 83 гэр, орон сууц, барилга эвдэрч, 62 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 67 хувийг /262/ ахуйн гал түймэр, 27 хувийг /104/ хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Герман улсаас 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлнэ
Герман улсаас 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлнэ
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.