Чилид ойн түймэр хот руу орсноос 112 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чилид ойн түймэр хот руу орсноос 112 хүн амиа алджээ

Homes affected by forest fires in the area of El Olivar, Vina del Mar, Valparaiso Region, Chile, 03 February 2024.

/2024.02.05/: Чилийн Валпараисо мужид гарсан ойн түймэрт 112 хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ.

Габриэль Борич онц байдал зарлаж, нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд "шаардлагатай бүх нөөцийг" бэлэн болгоно гэж мэдэгдэв.

Энэ нь Чилийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн ойн түймэр гэж үзэж байна. Нөлөөлөлд өртсөн хүмүүсийн ихэнх нь зуны амралтын үеэр далайн эргийн бүс нутгийг зорьсон хүмүүс байжээ.

Эрүүл мэндийн яамнаас Валпараисо хотын эмнэлгүүдэд хийгдэх хагалгааг түр зогсоож, хээрийн түр эмнэлгүүдийг байгуулахаар болжээ.

Мөн эмнэлгүүдэд анагаахын төгсөх курсын оюутнуудыг нэмэлтээр ажиллуулахаар болсон байна.

Аврах албаныхан хамгийн их гамшигт нэрвэгдсэн газруудад хүрэхээр тэмцэж байгаа бөгөөд Дотоод хэргийн сайд Каролина Тоха ойрын хэдэн цагт амь үрэгдэгсдийн тоо "нэмэгдэнэ" гэж мэдэгдэв.

A handout photo made available by the Chilean presidency shows President Gabriel Boric in a helicopter overflying in the region of Valparaiso, affected by several forest fires, in Valparaiso, Chile, 03 February 2024.

Орон сууцны яамны мэдээлснээр 3000-6000 байшин түймэрт өртсөн байна.

Бямба гарагт Вина-дель Мар, Лимаче, Квилпуэ, Вилла Алемана зэрэг хотуудад хөл хорио тогтоов.

Ням гарагт 1400 орчим гал сөнөөгчийг ажиллуулж байна гэж Дотоод хэргийн сайд ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ мэдэгдэв.

Онцгой байдлын албатай зэрэгцэн цэргийн албан хаагчдыг байршуулсан бөгөөд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: ВВС

Урт цагаанд байгуулагдах автомашины зогсоолыг дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ
Урт цагаанд байгуулагдах автомашины зогсоолыг дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.