Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

/2024.02.05/: Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж болох “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ.

2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр санаачилсан тус өргөдлийг 2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь

  • 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах,
  • 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах,
  • 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн хуудсандаа:

Эх сурвалж: УИХ

Луганск мужид Украин цохилт өгсний улмаас 28 хүн амь үрэгджээ
Луганск мужид Украин цохилт өгсний улмаас 28 хүн амь үрэгджээ
 
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.