“Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагаа болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагаа болно

/2024.01.31/: “MEF | Youth Perspective 2024” буюу “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1, 2-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хаан” музейд зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлогтой.

Хоёр дахь жилдээ болох гэж буй “MEF | Youth Perspective” арга хэмжээний хүрээнд залуус нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин зэрэг чухал сэдвүүдийн талаар хэлэлцэж, салбартаа тэргүүлж буй дотоодын болон олон улсын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонсох боломжтой юм.

“MEF | Youth Perspective 2024” үйл ажиллагааны танилцуулга бичлэгтэй ЭНД дарж танилцаарай.

Мөн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, арга хэмжээнд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: НЗДТГ

БАЙДЕН: Йорданы довтолгоонд АНУ хариу арга хэмжээ авахаар шийдсэн
БАЙДЕН: Йорданы довтолгоонд АНУ хариу арга хэмжээ авахаар шийдсэн
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.