Франц үр хөндөлтийн эрхийг Үндсэн хуульд оруулахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц үр хөндөлтийн эрхийг Үндсэн хуульд оруулахаар ажиллаж байна

Lawmakers gather at the National Assembly, Tuesday, Jan. 30, 2024 in Paris. France's National Assembly is considering a bill meant to enshrine a woman's right to an abortion in the French Constitution. The vote scheduled for Tuesday is a key step in a legislative process that also requires a Senate's vote. (AP Photo/Michel Euler)

/2024.01.31/: Францын үндэсний ассемблей үр хөндөх эрхийг үндсэн хуульд тусгахад нэг алхам ойртуулсан түүхэн хуулийн төслийг баталлаа.

Мягмар гарагт Францын парламентын доод танхимд болсон санал хураалтад 493 хууль тогтоогч хуулийн төслийг дэмжиж, 30 гишүүн эсэргүүцсэн байна. Одоо уг хуулийн төслийг Сенатад хэлэлцүүлж, санал хураалт явуулах бөгөөд хэрэв батлагдвал парламентын хоёр танхимаас бүрдсэн тусгай байгууллага дахин хуралдаж, батлах юм.

2022 оны зургаадугаар сард АНУ-ын Дээд шүүх Роу Вэйдийн эсрэг маргааныг хүчингүй болгосны дараа үндсэн хуульчлах санал нь Францын засгийн газрын тэргүүлэх чиглэл болсон. Зүүний үзэлт хууль тогтоогчид болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид энэ асуудлыг хэдэн жилийн турш дэмжиж ирсэн юм.

Хэрэв энэ хуулийн төсөл хуульчлагдвал Франц улс үр хөндөлтийн эрхийг үндсэн хуульд оруулсан дэлхийн анхны улс болно. Энэ талаар Үндсэн хуулийн шинжээч, хууль хариуцсан хууль тогтоогч Гийом Гоуффиер Валент хэрэв батлагдвал улс болон дэлхий даяар үр хөндөлтийн эрхийг хамгаалах түүхэн мөч болох болно гэв.

Францын Ерөнхий сайд Габриэль Аттал энэ санал хураалтыг "эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх агуу ялалт" хэмээн сайшаасан бол Жендэрийн тэгш байдлын сайд Ауроре Берге үүнийг "түүхэн мөч" гэж нэрлэжээ.

Эх сурвалж: CNN

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.