
Сөрөг хүчин болох Ардчилсан нам дараагийн парламентад Засгийн газарт нэгдэж, найман сайдын суудал авахаар болсон тухай жиг жуг хийх болжээ.
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд ийнхүү АН-д найр тавьж байгаа талаар, мөн АН хэлснээсээ ухарч байгааг Э.Бат-Үүл хурцаар шүүмжилжээ.
Тэрээр энэ тухай "Үнэхээр манай нам МАН-ын засагт орж байгаа бол, Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д тавьж өгөхөөр тохирсон байж таараа. Энэ бол эрин зууны урвалт болно!
Ардчилсан намыг нурааж, МАН-ыг 27 болон 28 оны сүйрлээс нь аврах шинэ МАНАН бий болж байна гэсэн үг. Ардчилсан намын 200000 гаруй гишүүд, тэдний үр хүүхдүүдийн ирээдүйгээр тоглох болно. Манай намын жирийн гишүүд, намаа аврах Их тулаанд бэлдэх цаг болж дээ. Би лав бэлэн шүү!" хэмээсэн байна.
Хөшигний цаадах ярианд АН найман сайдын суудал тохиролцсон гэх. Эдгээрт Эдийн засаг, Эрчим хүч, Боловсрол зэрэг улс орныг урагшлуулах салбарууд багтаж байгаа бөгөөд АН-ын зарим гишүүд ийнхүү МАН-тай тохиролцохыг эсэргүүцэж байгаа тул дээрх томилгоонууд удааширч байгаа талаар эх сурвалж дурдсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.