Туркийн парламент Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркийн парламент Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг дэмжлээ

ANKARA, TURKIYE - JANUARY 23: A general view of the Turkish parliament during the voting session on the bill regarding Sweden's accession protocol to the North Atlantic Treaty Organization (NATO) in Ankara, Turkiye on January 23, 2024. Turkish parliament approved Sweden's membership of NATO. (Photo by Metin Aktas/Anadolu via Getty Images)

/2024.01.24/: Туркийн парламент өчигдөр Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг батлах санал хураалт явуулснаар Нордикийн улс хэдэн сар хойшилсны эцэст цэргийн эвсэлд элсэхэд нэг алхам ойртлоо.

Санал хураалтад оролцсон 346 парламентын гишүүний 287 нь Шведийг элсүүлэхийг дэмжиж, 55 нь татгалзсан байна. Харин бусад дөрвөн хүн санал хураалтад оролцохоос түдгэлзэв.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган одоо протоколд гарын үсэг зурж, хуульчлах л үлдээд байна.

Мягмар гарагийн үр дүн нь Нордикийн улсыг цэргийн эвсэлд элсэхэд учирч байсан томоохон саад тотгорыг арилгасан байна.

Швед, Финлянд улсууд 2022 оны тавдугаар сард Украинд Орос түрэмгийлсний дараа НАТО-д гишүүнээр элсэх хүсэлт гаргасан. Финланд 2023 оны дөрөвдүгээр сард НАТО-д элсэж, НАТО-ийн Оростой хиллэх хил хоёр дахин нэмэгдсэн ч Швед улсын элсэх замд олон удаа саадтай тулгарсан юм.

Эрдоган эхлээд Шведийн гишүүнчлэлийг эсэргүүцэж, Шведийн албан тушаалтнуудыг Курдистаны ажилчны нам (PKK) зэрэг зэвсэгт бүлэглэлүүдэд хэтэрхий зөөлөн хандаж байна гэж буруутгаж байсан. Өргөдөл гаргаснаас хойш Швед улс терроризмын эсрэг хууль тогтоомжоо чангатгаж, аюулгүй байдлын асуудлаар Турктэй илүү нягт хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Эрдоган Шведийн элсэх хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн нь АНУ-ын амлалттай холбоотой бөгөөд Туркийн ерөнхийлөгч АНУ Туркт F-16 сөнөөгч онгоц худалдах зөвшөөрөл өгөхгүй бол уг протоколд гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлээд байсан.

АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Бен Кардин мягмар гарагт хэлэхдээ, Конгресс энэ асуудлыг урагшлуулахын өмнө элсэх баримт бичгийг дуусгахыг хүлээж байна гэв.

Мягмар гарагт болсон Туркийн парламентын санал хураалтын дараа Шведийн Ерөнхий сайд Кристерссон “Швед улс НАТО-гийн бүрэн эрхт гишүүн болоход нэг алхам ойртож байна” гэж мэдэгдлээ.

Туркийн парламентын санал хураалтын дүнг Германы засгийн газар сайшааж байна. Холбооны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт мэдэгдэл хийхдээ Финлянд улс өнгөрсөн дөрөвдүгээр сард элссэн болон Шведийн “удахгүй элсэх” нь “Оросын Украины эсрэг түрэмгийллийн дайнд шууд хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

ВИДЕО: ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА
ВИДЕО: ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.