Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

/2024.01.19/: Улаанбаатар хотод өнөөдөр өдөр, шөнөдөө цас үргэлжлэн орно.

Маргааш төв болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Цаг агаарын хүндрэлтэй үед үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээ хаагдан, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өмнөд Солонгос руу дүрвэсэн Хойд Солонгос дүрвэгчдийн тоо 3 дахин нэмэгджээ
Өмнөд Солонгос руу дүрвэсэн Хойд Солонгос дүрвэгчдийн тоо 3 дахин нэмэгджээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.