/2024.01.19/: 2023 онд Өмнөд Солонгост нэвтэрсэн Хойд Солонгосоос дүрвэгсдийн тоо өмнөх хоёр жилтэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгдсэн тухай эрх баригчид өчигдөр мэдэгдлээ.
Эдгээр дүрвэгсдийн дунд Хойд Солонгосын элит болон залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн байна.
БНСУ-ын Нэгдлийн яам өнгөрсөн онд тус улсад 196 дүрвэгч нэвтэрсэн тухай мэдээлэл хийсэн. Засгийн газрын мэдээллээс харахад талаас илүү хувь нь 20-30 насныхан бөгөөд 84 орчим хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Хойд Солонгос 2020 онд цар тахлын улмаас хатуу чанга байсан хилээ хааж, бүр ч илүү тусгаарлагдмал байдалтай болсон юм. Засгийн газрын мэдээллээр 2021 онд 63, 2022 онд 67 дүрвэгч Өмнөд Солонгос руу нэвтэрсэн байна.
Тус улс 2023 онд тодорхой хэмжээгээр нээгдэж, гадаадад амьдарч буй иргэдээ буцаж ирэхийг зөвшөөрч, Хятад, Орос зэрэг зарим улс руу олон улсын нислэгээ сэргээж эхэлсэн юм. Гэвч хилийн чанадад амьдарч буй Хойд Солонгосын зарим иргэд буцалгүй, Өмнөд рүү зугтсан гэж Нэгдсэн яам мэдэгдэв.
Тус яамнаас мэдээлснээр өнгөрсөн онд Хойд Солонгосын элит гэж тодорхойлсон 10 орчим хүн дүрвэсэн хүмүүсийн тоонд орсон нь 2017 оноос хойшхи хамгийн өндөр тоо юм.
Эх сурвалж: CNN