Ус цаг уурын салбарын зарим нэгжүүдийн албан хэрэгцээнд мотоцикл хүлээлгэн өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ус цаг уурын салбарын зарим нэгжүүдийн албан хэрэгцээнд мотоцикл хүлээлгэн өглөө

/2024.01.11/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны “Ус, цаг уурчдын жил” болгон зарласан юм. Уг жилийн хүрээнд салбарын орон нутгийн байгууллагуудад ажиллаж, албан хаагчдаас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Ямаха брэндийн туулах чадвар сайтай мотоциклыг 32 салбарт өгөх шийдвэрийг гаргасан юм.

Эхний ээлжид Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын харуулд олгогдох мотоциклийг дарга нарт нь өнөөдөр хүлээлгэн өглөө.

Усны харуулын ажиглагчид хэмжилтийн мэдээгээ жилийн 4 улиралд тогтмол, тасралтгүйгээр хийдэг ба дунджаар 3-7 км замыг өдөр бүр туулдаг байна.

Иймд Хөвсгөл аймгийн 12, Ховд аймгийн 10, Говь-Алтай аймгийн 5, Завхан аймгийн 4, Увс аймгийн 1 буюу нийт 32 ус цаг уурын салбарын 32 нэгж мотоциклоор хангагдлаа.

Ингэснээр тэдний ажлын нөхцөл боломжийг дээшлүүлээд зогсохгүй ажиллах урам зоригийг нэмсэн томоохон хөрөнгө оруулалт боллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Цоохор ирвэс, ойн булганы арьсыг бусдад худалдах гэж байсныг илрүүлжээ
Цоохор ирвэс, ойн булганы арьсыг бусдад худалдах гэж байсныг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.