Нүүрсний сонсголын тайланг их хурлаар хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний сонсголын тайланг их хурлаар хэлэлцэнэ

/2024.01.11/: Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хорооны хуралдаан өчигдөр боллоо.

Энэ өдрийн хуралдааны эхэнд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан болон Түр хорооны санал дүгнэлт, тайлангийн мөрөөр авах арга хэмжээний тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана.” гэж заасны дагуу хаалттай хуралдаж, Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайланг хэлэлцсэн юм.

Сонсголын тайлангийн дараа Түр хорооны хуралдааныг нээлттэй горимд шилжүүлэн Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Эх сурвалж: УИХ

Улсын хэмжээнд 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна
Улсын хэмжээнд 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.