Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлье
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлье

/2024.01.10/: Өвлийн улирал болон агаарын бохирдлоос шалтгаалж иргэдийн дунд ханиад, томуу маш их байна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдийг заавал эм хэрэглэх шаардлагагүйгээр уламжлалт анагаах ухааны аргаар ханиад, томууг эмчлэх зөвлөгөөг хүргэжээ.

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд:

- Аньсны навчийг 150 мл усанд жижиг цайны халбагаар дүүрэн хийж 5 минут буцалган жижиг цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2- 3 удаа ууна.

Нэг аяга сүүнд 3- 5 хэрчим цагаан гаа эсвэл 3- 5 хумс сармис хийж 3 минут буцалгаад шүүж өдөрт 2- 3 удаа ууна.

Хонины өөхгүй мах, 3- 5 хумс сармисны хамт чанаж шөлийг нь халуун бүлээнээр ууж хөлсөө гаргах, хөлсийг хаттал салхи авахуулахгүй байхад анхаарах.

Ханиад архагшин удаан хугацаагаар хөхүүлж ханиавал Дарву-5 эмийг өдөрт 2- 3 удаа 5- 7 хоног ууна

Эх сурвалж: ЭМЯ

Хятад улс 2023 онд 3637 км төмөр зам шинээр ашиглалтад оруулжээ
Хятад улс 2023 онд 3637 км төмөр зам шинээр ашиглалтад оруулжээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.