/2024.01.10/: "Баян аав, ядуу аав" номын зохиолч Роберт Кийосаки нь туршлагатай хөрөнгө оруулагч бөгөөд тэрээр мөнгө, хөрөнгөний талаар бусдаас өөр үзэл бодолтой юм.
Өнгөрөгч 11 дүгээр сарын 30-нд Instagram-д хийсэн сурталчилгаандаа Киёосаки өөрийн өрийн философийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, хөрөнгө болон өр төлбөрийн хоорондох чухал ялгааг онцлон тэмдэглэв.
Хүмүүс ямар нэг зүйлийг худалдаж авахын тулд өр төлбөр тавьдаг бол тэрээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын тулд өр тавьдаг аж. Кийосаки өөрийн Ferrari, Rolls Royce зэрэг тансаг зэрэглэлийн машинуудаа өөрийн хөрөнгө гэхээсээ илүү өр төлбөр гэж хардаг гэв.
Тэрээр бэлэн мөнгө хадгалахын оронд алт хуримтлуулдаг бөгөөд олсон орлогоо мөнгө, алт болгон хувиргадаг аж. Кийосакигийн хэлснээр энэхүү стратеги нь 1.2 тэрбум долларын өртэй болгоход хүргэсэн байна. Тэрбээр өрөнд орсон тухайгаа “Би дампуурвал банк дампуурна. Харин энэ бол миний асуудал биш" гэсэн юм.
Кийосаки өрийг сайн өр, муу өр гэж ангилдаг бөгөөд сайн өр нь үл хөдлөх хөрөнгө, бизнес, хөрөнгө оруулалт зэрэг орлого бий болгодог өр. Тэрээр өр тавьж үл хөдлөх хөрөнгүүд худалдан авах нь эдийн засгийн хямралыг даван туулах арга гэж үздэг.
Тэрээр үнэт цаасны эсрэг байр суурьтай байдаг бөгөөд оронд нь биткойн, мөнгө, алт, гэх мэт "бодит хөрөнгө" гэж нэрлэсэн зүйлд хөрөнгө оруулалт хийхийг дэмждэгээрээ алдартай. Ялангуяа биткойн бол ам.долларын ханшийн уналтаас хамгаалах хамгаалалт гэж үздэг юм. Кийосаки өөрийн багцын өөр нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох алтыг бэлэн мөнгөнөөс илүү тогтвортой, найдвартай гэж үздэг бөгөөд алтны ханш унавал нэмж худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Yahoo finance