Францын Ерөнхий сайдаар 34 настай Габриэль Аттал тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын Ерөнхий сайдаар 34 настай Габриэль Аттал тодорлоо

France's outgoing Prime Minister Elisabeth Borne applauds newly appointed Prime Minister Gabriel Attal during the handover ceremony at the Hotel Matignon in Paris, France, on January 9, 2024

/2024.01.10/:Францын шинэ Ерөнхий сайдаар Габриэль Аттал тодорлоо.

Тэрээр 34 настай бөгөөд Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд боллоо.

Ингэснээр тэрбээр зургаадугаар сард болох Европын парламентын чухал сонгуульд Францын засгийн газрыг удирдах үүрэгтэй болж байна.

Ерөнхийлөгч Макрон түүнийг шинэ үүрэгт ажилд нь угтан авахдаа олон нийтийн сүлжээнд "Би таны эрч хүч болон сэргэн мандалт, нөхөн сэргэлтийн төслийг хэрэгжүүлэх таны амлалтад найдаж байна" гэж бичжээ.

French Education and Youth Minister Gabriel Attal (L) looks at France's President Emmanuel Macron (R) addressing the audience at the 'lycée professionnel de l'Argensol' or Argensol vocational school during his visit of the school in Orange, Southeastern France on September 1, 2023

2017 оны сонгуулийн дараа Аттал парламентын гишүүн болсон бөгөөд түүний мэтгэлцэх гайхалтай чадвар нь ерөнхийлөгчийн анхаарлыг татсан юм.

Тэрээр 29 настайдаа боловсролын салбарт жижиг албан тушаал хашиж 2020 оноос Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласны үр дүнд түүний царай нь иргэдэд танил болж эхэлсэн аж. Ерөнхийлөгч Макрон улиран сонгогдсоны дараа тэрээр Төсвийн сайдаар богино хугацаанд ажиллаж байгаад өнгөрсөн оны долоодугаар сараас боловсролын салбарт ажиллаж байсан юм.

Эх сурвалж: ВВС

Узбекистан Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Узбекистан Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.