/2024.01.03/: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ази, номхон далайн Сайд нарын бага хуралд оролцлоо.
Хуралд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай уулзаж, гамшгийн эрсдлийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэд хэдэн асуудлуудыг хөндсөн юм.
Үүнд:
- НҮБ-аас санаачлан гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн платформыг Олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй хамтран байгуулж, хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах
- Зүүн хойд Азийн бүс нутагт төв Азийн улс орнуудыг багтаасан хамтын ажиллагааны механизмыг байгуулах. Үүнд Монгол Улс манлайлан ажиллахад бэлэн байгаа тухай болон
- Монгол Улсад хүмүүнлэгийн төвийг байгуулж, Зүүн хойд Азид хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг хүргэхэд дэд бүтэц, бусад зүйлээр туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: ШСАА