“Өлзий“ төв болон “Дөлгөөн нуур“-ын уулзвараар зөвхөн чигээрээ болон баруун гар тийш нэвтэрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өлзий“ төв болон “Дөлгөөн нуур“-ын уулзвараар зөвхөн чигээрээ болон баруун гар тийш нэвтэрнэ

/2023.12.27/: Дугаарын хязгаарлалт хийж буй хугацаанд зарим уулзварууд дахь хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөн, судалгаа, тооцоолол хийж буй.

Тухайлбал, Их тойруугийн Өлзий төв болон Дөлгөөн нуурын уулзварт хэвтээ тэнхлэгийн хоёр зүүн эргэлтийг хязгаарлаж, баруун эргэлтээр зорчих хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.

Ингэснээр уг хоёр уулзвараар 1 цагт нэвтэрдэг байсан автомашины тоо 28 хувиар нэмэгдэж уулзвар тус бүрт хугацааны хэмнэлт 40 сек болох аж.

Уг уулзваруудыг ийнхүү хязгаарлахын тулд 170 метр хязгаарлах хашлага тавих бөгөөд тэмдэг тэмдэглэгээ 6 ширхэгийг байрлуулах юм.

П.Сайнзориг: Нийслэлээс 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо
П.Сайнзориг: Нийслэлээс 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.