Туулын мөс цөмөрч 2 автомашин суусан байсныг татан гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туулын мөс цөмөрч 2 автомашин суусан байсныг татан гаргажээ

/2023.12.21/: Өнөөдөр үүрээр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туул голд автомашин мөсөнд цөмөрсөн гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид татаж гаргасан байна.

Аврагчдыг хүрэлцэн очиход иргэн У 35 настай эмэгтэй, иргэн Б 27 настай эрэгтэй нарын приус 30, Mini cooper маркийн автомашин мөсөнд цөмөрсөн байсныг аюулгүй бүсэд гарган ажиллажээ.

Онцгой байдлын албаны аврагчид гал, ус гамшиг ослын дуудлагаар өдөр, шөнө, баяр, амралтыг умартан бусдын амь насыг аврахын төлөө дүрэлзэх гал руу орж амь насаараа дэнчин тавин үүргээ гүйцэтгэж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ болон бүх сувгаар тогтмол хүргэн ажиллаж байгаа хэдий ч зарим иргэд өөрсдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулж, баярлаж цэнгэж, хэнэггүйтсээр байх уу. Түүнийх нь төлөө аврагчид амь насаа өргөсөөр байх уу.

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувьтай байна
Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувьтай байна
 
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.