/2023.12.19/: Урьд шөнө Хятадын баруун хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 111 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн талаар өнөөдөр өглөө төрийн хэвлэл мэдээллээ.
Хятадын Ганьсу мужид даваа гарагийн орой болсон газар хөдлөлтийн улмаас орон нутгийн онцгой байдлын удирдлага, гал түймэртэй тэмцэх албаны хүмүүс зэрэг аврах багийнхныг илгээсэн гэж Хятадын төрийн мэдээллийн Синьхуа мэдээлэв.
АНУ-ын Геологийн алба тус бүс нутагт 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, эдийн засгийн асар их хохирол учирч, өргөн хүрээг хамарсан байж болзошгүй гэж мэдэгдсэн. Харин Хятадын эрх баригчид 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэсэн байна.
Эх сурвалж: CNN