/2023.12.18/: Хойд Солонгос сүүлийн хэдхэн цагийн дотор хоёр ч удаа тив алгасах баллистик пуужин харвалаа.
Өмнөд Солонгос, АНУ-ын батлан хамгаалахын албаныхан өнгөрсөн долоо хоногт уулзаж, Умардаас ирж болзошгүй цөмийн довтолгоонд хэрхэн хариу арга хэмжээ авах тухай төлөвлөгөөгөө шинэчлэхээр болсны дараа ийнхүү пуужин харавсан байна.
Өмнөд Солонгос, Японы албаныхан орон нутгийн цагаар 08:24 цагт Пхеньяны бүсээс пуужин харвасныг илрүүлсэн гэж мэдэгдэв.
Пуужин 73 минутын турш 1000 орчим км замыг туулж, Хоккайдо арлаас баруун тийш далайд газарджээ.
ICBMS нь Хойд Америк тивд хүрэх боломжтой аж. Даваа гарагт хөөргөсөн пуужин нь ICBM болох нь батлагдвал энэ нь Умардын энэ жил тав дахь удаагаа харвасан тохиолдол болох бөгөөд умардууд анх удаа ийм олон тооны пуужин харвасан жил болох юм.
Өнгөрсөн сард Пхеньян НҮБ-ын хоригийг зөрчин тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд амжилттай хөөргөснөөр Умард болон Өмнөдийн хоорондын хурцадмал байдал улам хурцдаж хилийн дагуу хоёр улс цэргүүдээ байрлуулж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Эх сурвалж: