Өнгөрөгч долоо хоногт 9 иргэний амь насыг авран хамгаалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрөгч долоо хоногт 9 иргэний амь насыг авран хамгаалжээ

/2023.12.18/: Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 48 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 9 иргэний амь нас, 3 тэрбум 563 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Дуудлага мэдээллээс үзэхэд иргэдийн өвөл, зуны байшинд яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөл зонхилж, ил галын улмаас хогийн суваг, автомашин шатсан дуудлага нэмэгдсэн байна.

ЦУОШГ-аас ирэх өдрүүдэд хүйтрэлт үргэлжлэхийг мэдээллэсэн тул галлагааны аюулгүй байдлаа хангаж, автомашиныг ил галаар төөнөхгүй байх, цахилгааны хэт ачааллыг бууруулахыг анхааруулж байна.

Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж асран хамгаалагчтай үлдээхийг онцгойлон зөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ
Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ
 
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.