/2023.12.14/: ОХУ-аас цахилгааны хязгаарлалт тавих гэж байгаа талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ мэдэгдсэн.
Уг асуудлыг газар дээр нь шалгахаар ажлын хэсэг байгуулан ОХУ-ыг зорьсон талаар мөн мэдэгдсэн юм. Харин ОХУ-д болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP28 бага хурал дээр манай улсад жижиг атомын цахилгаан станц барих концепийг танилцуулсан талаар neimagazine.com сайтад нийтэлжээ.
Энэхүү мэдээллийг орчуулан хүргэж байна.
ОХУ-аас зохион байгуулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP28 бага хурлын төгсгөлд “Росатом” компаниас Монгол Улсын “МонАтом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Доржбалын Далайжаргалд Монгол Улсад жижиг модульчлагдсан реактор (SMR) барих концепцийг танилцууллаа.
Энэхүү ёслол нь Росатом болон гадаадын түншүүдийн хамтын ажиллагаа хөгжиж байгааг тэмдэглэж, олон улсын эрчим хүчний зах зээлд SMR технологийн эрэлт хэрэгцээг баталгаажуулав.
Монгол Улс ураны асар их нөөцтэй хэдий ч цөмийн эрчим хүч хараахан гараагүй байгаа ч гурван боломжит талбайн урьдчилсан төлөвлөгөөг судалж байна.
Өнгөрсөн зургаадугаар сард “Росатом” болон Монголын “Dayan Deerkh Energy Ltd” компани Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолыг хангахад чиглэсэн цөмийн, салхин, усан цахилгаан станцын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
2018 онд “Росатом” болон Монгол Улсын Цөмийн энергийн комисс Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв (CNST) байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Оросын мэргэжилтнүүд урьдчилсан шаардлагыг тодорхойлоход туслахаар тохиролцсон бөгөөд CNST байгууламжийн тохиргоо, төслийн анхны замын зураглалыг боловсруулж байна.