/2023.12.11/: Шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгч байна.
Тэрээр "ОХУ-аас Ангаскийн үйлдвэрээс ачигдсан бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор Монголд орж ирдэг. Роснефт болон бусад үйлдвэрүүдээс ашигдаж байгаа дизель түлш бараг 21 хонодог.
Ангаскийн үйлдвэрээс ачигдсан АИ92 шатахуун хурдтай орж ирнэ. Тус үйлдвэрээс өнөөдрийн байдлаар 18 мянган тонн АИ92 замд явж байна. Зарим нь Монголд ороод ирсэн. Зарим нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байна.
Цаашдаа АИ92 түлшний үнэ өсөхгүй.
Орж ирж байгаа урд хилээр орж ирж байгаа шатахуун хувьд вагон нарийн царигаас өргөн цариг сольж байгаа учраас дамжуулан ачилт дээр вагоны олдоцын асуудал байгаа. Бид вагон олдохгүй бол шууд машинд ачин зохицуулж байгаа. Өчигдрөөс БНХАУ 12 сарын 1-нд ачуулсан түлш ирж байгаа.
90 мянган тонн түлш захиалдаг байсан. Бид хэрэглээгээ нэмэгдүүлж 170 мянгыг захиалж байгаа ч Роснефтийнхэн 170 мянгыг л нийлүүлж байна. БНХАУ-ын хувьд өөрөө импортлогч орон. Зарим сард өгнө заримд нь боломжгүй гэдэг. Роснефтийн хувьд хамгийн хямд үнэ өгдөг. Монгол Улсын хувьд шатахуун нөөцлөх боломж бага байна." гэв.