PUBG Mobile дэлхийн аваргын тэмцээний тэргүүн, дэд байрыг Монгол Улсын баг авчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PUBG Mobile дэлхийн аваргын тэмцээний тэргүүн, дэд байрыг Монгол Улсын баг авчээ

IHC esports" баг дэлхийн аваргын "Grand final"-д тоглох эрхээ авлаа

/2023.12.11/: PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний нийт үр дүнгээр Монголын “IHC” баг дэлхийн аваргаар тодорлоо.

Тус баг нь бидний мэдэхээр IHC койныг гаргасан О.Мөнхжингийн баг бөгөөд тэмцээний Group Stage, Survival Stage, Last Chance зэрэг шатуудад амжилттай оролцсоноор ийнхүү дэлхийн аваргын шагналыг хүртлээ.

Тэрээр өөрийн цахим хуудасдаа "Энэ жил амьдралдаа үзээгүй зовлон зүдгүүр, хагацал харуусал, уналт доройтол юу эсийг үзэв дээ. Гэтэл жилийн эцэс рүү ямар гоё бэлэг барьдаг залуус вэ! Баярлалаа залуусаа" хэмээн нийтэлжээ.

Мөн тус тэмцээний хоёрдугаар байрыг Монгол Улсын “Stalwarts Esports” баг шалгарчээ.

Мөн дөрөвдүгээрт байрт Монгол Улсын “4 Merical Vibes” баг шалгарав. Тус тэмцээний MVP буюу шилдэг тоглогчоор IHC багийн Zyol тодорчээ.

Ийнхүү монголын баг тамирчид 400 мянган доллараар шагнууллаа.

Шинэ Зеланд улс тахины хяналтын хуулиа цуцаллаа
Шинэ Зеланд улс тахины хяналтын хуулиа цуцаллаа
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.