Цагдаагийн ерөнхий газраас иргэн Ө-д холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан 2022 оны долоодугаар сарын 20-ны өдөр, мөн энэ оны 6, 7, 9, 10-р саруудад эрүүгийн хуулийн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Өнөөдрийн байдлаар түүнд холбогдох Шүүхийн ерөнхий зөвлөл болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.
Дээр дурьдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар шалгаагүй, иргэд хуулийн этгээдээс өргөдөл гомдол гаргасан учраас Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд заасны дагуу хүлээн авч шалгаж байгаа юм. Иргэн Ө-д холбогдох хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын хэргүүдэд энэ оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс хойш сэжигтэн яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор дуудан ирүүлэхээр өөрийнх нь ашигладаг дугаар бүхий утас руу удаа дараа холбогдон дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Мөн яллах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан.
Иймд шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болсон.
Мөн бусад сэтгүүлчдэд хэрэг үүссэн үед тухайн сэтгүүлчид ирж тайлбараа өгдөг. Харин Н.Өнөрцэцэгт ирэхгүй байх давуу тал байхгүй Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрэгтэй гэв.