БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ

/2023.12.05/: БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулсан зөвлөмжийг ХӨСҮТ-ээс гаргажээ.

Тус улсад зорчих иргэд КОВИД-19 болон томуугийн вакциныг хийлгэх, амьсгалын замын халдарт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах.

Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг анхааруулжээ.

Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтыг тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах, шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авахыг зөвлөсөн байна.

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:

  • Ханиалгах
  • 38C дээш халуурах
  • Толгой өвдөх
  • Хоолой өвдөх
  • Булчин үе мөчөөр өвдөх
  • Цээжээр хөндүүрлэхээр илрэх аж.
Өнөөдрийн нүүрсний сонсголд 168 гэрчийг дууджээ
Өнөөдрийн нүүрсний сонсголд 168 гэрчийг дууджээ
 
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.