“Баавгайн хөндий” баримтат кино олон улсын наадмуудаас 20 цом, шагнал хүртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баавгайн хөндий” баримтат кино олон улсын наадмуудаас 20 цом, шагнал хүртжээ

/2023.12.05/: Францын найруулагч Хамид Сардар-Афхами Монгол орны тухай, тэр дундаа онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчийн тухай өгүүлсэн “Баавгайн хөндий” баримтат кино олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж, шилдэг бүтээлээр дэлхийн нэр хүндтэй фестивалиудаас 20 удаагийн цом, шагналуудыг хүртээд байна.

Дэлхийн уушги болсон 5 тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар сэдэвлэн бүтээсэн уг киноны гол санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж, хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэсэн.

Францын ARTE TV-н найруулагч Хамид Сардар ерөнхий найруулгыг хийж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн уг кино эгэл амьдралын үнэн төрх, онгон байгалийг харуулснаараа олны анхаарлыг татаад байгаа бөгөөд Монгол орны байгаль зохисгүй ашиглалт, хулгайн анчид, мод бэлтгэгчид, уул уурхайн олборлолт зэргийн золиос болохын хажуугаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр доройтож, зэрлэг амьтад дайжиж, устаж үгүй болоход хүрч буй бодитоор өгүүлснээрээ онцлогтой.

Монгол орны тайгын ой болон биологийн олон янз байдлын хамгаалалд анхаарлаа хандуулахыг уриалсан уг бүтээлийг БОАЖЯ, ЗГХА Ойн газар, “Монголын байгаль хамгаалагчдын холбоо” ТББ-аас зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олон нийтэд толилуулахаар боллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

АНУ-ын Жорж Вашигтоны Их сургуультай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа
АНУ-ын Жорж Вашигтоны Их сургуультай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.