/2023.12.04/: Цагдаагийн байгууллагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн.
Шалгалтын явцад түүний эрхлэн явуулдаг Зариг.мн сайтыг хаасныг тэрээр эсэргүүцэж төв талбай дээр суулт зарласан хэдий ч суултаа зогсоогоод байгаа. Тэгвэл түүнийг хорихоор болсон тухай тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрээр, "Намайг цагдан хорихоор боллоо. Өнөөдрөөс миний талаар элдэв гүтгэлэг бүр ч эрчээ авах байх. Миний амнаас гарсан үгэнд итгээрэй. Намайг шоронгоос гаргах зүйл нь хэн нэгэн дарга сайд биш. Огт хууль зөрчөөгүй миний баримт.
Намайг олон нийтийн өмнө шүүгээрэй. Бүх зүйлийг ил явуулаарай.
Цагдаа прокурор шүүх Өнөрцэцэгийг ялладаг шиг ээ бусад авилгагч дээр яг ингэж ажиллаарай. Намайг сулла гэж гуйхгүй, ил шалгаарай
Надад байгаа ганц хөрөнгө нь ланд 300 шүү, тэр өмхий машин 2 хоорондоо хагас жилийн зайтай нотлогдохгүй ээ. би 6 жил 20 хүний цалинг тавьж явсан ажил олгогч шүү…
Дарангуйлагчид засаглаж байна шүү!!!" гэжээ.