Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержуулжээ

/2023.12.04/: Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Тэгвэл энэ удаа Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг тухайн газар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг хангасан анхны “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүлжээ.

Энэ гудамжинд нийт 18 теле хяналтын камер байсан боловч долоо нь ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байсан.

Иймээс эдгээр камерыг дэд төслийн хүрээнд шаардлага хангуулж, шинээр 26 теле хяналтын камер суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүллээ. Ингэснээр энэ гудамжинд нийт 44 теле хяналтын камер ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд зорчих зүтгүүрүүд АНУ-аас хөдөлжээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд зорчих зүтгүүрүүд АНУ-аас хөдөлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.